hicheel

2011-03-17

Яаж донжтой стильтэй хувцаслаж сурах вэ?

Ангилал: зөвлөгөө

Яаж донжтой стильтэй хувцаслаж сурах вэ?  

Хувцасаа зөв тохируулж өмсөхөө сурахаасаа өмнө шкаф нь дахь хувцасаа хэрхэн зөв хадгалахыг заахаар шийдлээ. Нэн түрүүнд хувцасаа зөв хадгална гэдэг нь сайхан харагдахын хамгийн эхний алхам гэдгийг сайн санах хэрэгтэй. Хамгийн түрүүнд таны шкафанд саарал өнгийн костюм байх ёстой. Энэ нь чухал уулзалт, ярилцлага гэх мэт үед өмсөж гарна. Хоёр дахь костюм нь хар хөх өнгийх байх хэрэгтэй. Шкафны баруун талын өлгүүр дээр хоёр өмд /брюк, өлгөөстэй байх ёстой, ажил хэргийн болоод шотланд загварых ч юм уу/. Өмд нь сараал өнгийн нэг нь цайвар нөгөөн бараан өнгийнх байвал сайн. Дээрхи дурьдсан хувцаснууд нь бие биентэйгээ гайхалтай зохицохоос гадна ямар ч үед таныг хүнд байдлаас гаргах нөхцлийг бүрдүүлнэ. Энэхүү шкафны маань төгсгөлийн гол хувцас бол мэдээж пиджак. Ингээд та ямарваа нэгэн чухал хүлээн авалт уулзалт нь өмсөж явах зөв мөн стильтэй харагдах хувцасаа мэдэж авлаа. Одоо донжтой харагдах хэдэн арга мэх зааж өгье. Хувцасны маань гол нэг зүйл нь бол зах билээ. Захны хэлбэр маягаас болж хувцас өөр өөр харагддаг. Тэрнээс гадна захны хэлбэрээс таны хүзүү нүүрний дутагдлыг нууж ч болно аль эсвэл бүүр тод харагдуулчиж болно. Хэрвээ та урт хүн шиг хүзүүгүй бол танд өндөр зах илүү зохино. Богинхон хүзүүндээ яав ч бариун жижиг зах сонгож болохгүй. Ийм зах нь таныг тухгүй улам богино хүзүүтэй харагдуулна. Дараагийн анхаарал хандуулах зүйл бол “энгэрийн алчуур”. Пиджакныхаа энгэрийн карманд жижигхэн алчуур хийдгийг бид бүгд сайн мэдэх билээ. Хэрхэн алчуураа зөв сонгож хийдгийг харин одоо зөвлөе. Пиджакны энгэрийн карманд торгон, давуун алчуурын карманаас унжихгүйгээр эвтэйхэн эвхэж хийнэ. Ингэж хийснээр та дэгжин харагдана. Хэрвээ алчуураа буруу сонговол бүдүүлэг харагдчиж болзошгүй. Тэгж харагдахгүй нь тулд таны энгэрийн алчуур хэзээч тод цайвар өнгийн байх ёсгүй. Энэ нь хүний анхаарлыг сарниулдаг юм. Энгэрийн алчуур нь костюм зангиатай төгс зохицох ёстой. За ингээд танд амжилт хүсэе!
Эх сурвалж www.dandaa.mn  

 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

tehnologiin hicheeliin tyhai

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax